ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Барс Моторс ХХК

Монгол улс автомашины үйлдвэрлэл хөгжснөөр нэгт, жил бүр хуучин машин ба дагалдах сэлбэг хэрэгслийн импортод зарцуулагдаж, Монголоос гардаг мөнгөн урсгалын талаас илүү нь улсдаа үлдэх боломжтой. Хоёрт хуучин машин ба стандарт бус жолооны хүрдтэй машинуудыг дагасан эрсдлээс үүдсэн осол аваар багасна. Гуравт, үндэсний үйлдвэрлэлийн шинэ машин ба цахилгаан машинуудыг хэрэглээнд оруулснаар нийслэлийн орчинд бий болсон төрөл бүрийн бохирдлууд багасна. Дөрөвт, Өрхийн төсөв дээрх шатахууны үнийн дарамт багасахаар байгаа. Тиймээс Барс Моторс компани 2019 онд Ханжоуд 25 мянган машины хүчин чадал бүхий үйлдвэр нээж, MOZO машиныг Монголын зах зээлд танилцуулж байв.

Цар тахал ажлыг багагүй удаашруулсан ч, энэ хугацаанд Mozo автомашин Монголд 3 өвлийг давж туршигдан, чансаагаа харуулсан. Үүнтэй зэрэгцээд, Монгол дахь угсрах үйлдвэрийнхээ нэгдүгээр ээлжийг 2021 оны сүүлд ашиглалтад оруулаад байгаа бөгөөд эхний ээлжинд 1000 машин угсрах чадалтай байна. Шинэ оны эхэнд койн гаргаж, амжилттай санхүүжилт босгосон бөгөөд автомашин худалдан авах хүмүүстээ өөрсдийн зүгээс лизинг санал болгох боломжтой болоод байгаа Автомашины зах зээл бол дэлхий даяар хамгийн олон ажлын байр бий болгодгоороо алдартай. Төмөр хийц, шилэн хийц, тоноглол, суудлын бүрээс, дотор эсгий дулаалга, интерьер, түүнийг дагасан цахилгааны шийдлүүд, машинд ашиглагдаж буй аппликэйшн хөгжүүлэлт гэх мэт олон үйлчилгээ, бүрэлдэхүүн хэсгийг Монголын үйлдвэрүүдээс татан авч хамтарч ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Барс Моторс дунд хугацаанд 50-100 сая ам.долларын борлуулалт хийдэг үндэсний томоохон татвар төлөгч болох төлөв бий. Ирэх жилүүдэд үйлдвэрийн хоёр гуравдугаар шугамууд нээгдэх учир, бүрэн хүчин чадалдаа хүрч ажиллана. Цаашид HYBRID болон цахилгаан машин үйлдвэрлэж, Төв Ази, Европ, ОХУ руу экспортлох зорилготой