MOZO

     MOZO буюу Монголын Оюунлаг Зон Олон гэдэг утга нь Монгол үндэстний түүхэн амжилтаар бахархдаг, өнөөдөр тулгарч буй сорилтыг оюуны санааны эв нэгдлийн хүчээр даван туулахыг ухаарсан, үр хүүхэд, гэр бүл, улс үндэстнийхээ хөгжил цэцэглэлтийг дэмжин зөв сонголт хийдэг, чинээлэг дундаж давхарга нь хүн амын олонхийг эзэлдэг Монгол улсыг билэгдсэн үг юм.

     Энэхүү дундаж давхаргын өгөгдсөн авъяасын нэгдэл, тэдний хөгжүүлж буй болгосон тив алгасан өрсөлдөх ур чадвараас үүсэх хөгжлийн тоглолтууд, үр дүнгээс нь Монгол эх нутагт ирэх ивээл, хайр хишгийг хүүхэд, ахмад настнууд нь тэгш хүртэх боломжтой бөгөөд зорилготой, ололттой, аз жаргалтай амьдралын чанарыг Монгол хүн бүрт хүргэх эрхэм зорилго энэхүү хөгжлийн давлагааг эхлүүлж байна.

     MOZO-чууд авах биш өгөх сонирхолтой, гуйх биш туслах сэтгэлтэй, шүүмжлэх бус хийх хүсэлтэй, алдахаас айхгүйгээр зориглоод үзэх зүрхтэй, өөрийн үндэс угсаа нэгтнээ дарах бус өргөх, өрсөлдөх бус хамтрах зорилготой, бусад үндэстний ололт амжилтыг үгүйсгэх биш түүнийг олж авч, эзэмших, сайжруулах, бусдад түгээх стратегитай хүмүүсийн нэгдэл байх болно.

     Энэхүү зорилгын билэгдэл нь чинээлэг, дундаж давхарыг билэгдсэн MOZO crossover SUV ангиллын суудлын машиныг бид маш их бэрхшээлийг даван туулан бий болголоо. Хурдтай чанартай хийхийн тулд БНХАУ-ын 30 жилийн туршлагатай Zotye компани хамтран ажиллалаа. Израиль болон Германий компаниудтай хамтран бүтээх дараагийн төсөлдөө бид 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс орсон. Удахгүй Монгол түмэндээ Монголчуудад туулах чанараараа танигдсан “БАГАТУР” нэртэй бартаат замыг саадгүй туулах, аялал жуулчлал, албаны олон зориулалтаар ашиглаж болох авто хүлгийг танилцуулах болно.