Mobility 2030

Автохүлэг

“Барс Моторс” компани нь Монголын болон олон улсын дундаж давхаргын иргэдэд зориулсан авто тээврийн хэрэгслийг тухайн улс орны эдийн засаг, хүн амын бүтэц, газарзүйн онцлог, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон улсын туршлагатай дизайнер, инженер, экспертүүдтэй хамтран бүтээх зорилготой.

Аяллын усан онгоц

Манай компани 2025 онд аялал жуулчлалын зорилготой жижиг усан онгоц хийх зорилготойгоор Английн технологийн компаниудаас технологи нийлүүлэх хүсэлт хүлээж аваад, судалгааны ажил эхлүүлэхээр бэлтгэж байна.

Нисэх онгоц

Бид 2030 онд өөрсдийн загварын дагуу “business jet” загварын онгоц бүтээх зорилготой бөгөөд 2025 онд тийрэлтэт онгоцны моторуудыг засварлаж сурах зорилгоор Туркийн олон жилийн туршлагатай компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байна. 2025-2030 онд бид “business jet” ангиллын онгоц үйлдвэрлэхэд шаардлагатай бусад технологиудыг эзэмших, эхний загвараа гаргаж, олон улсын зах зээлд танилцуулах зорилготой ажиллаж байна.