Танилцуулга

НЭРНИЙ ХУВИЛБАР №1

“ХАДАНД СИЙЛЭГДЭН ҮЛДСЭН #ТЭРЭГ БУЮУ ӨНӨӨГИЙН БИДНИЙ #АВТОМАШИН”


НЭРНИЙ ХУВИЛБАР №2

“ТЭРЭГТЭН МОНГОЛ”


НЭРНИЙ ХУВИЛБАР №3

“МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН ХӨСӨГТ ТЭРЭГ ӨНӨӨГИЙН БИДНИЙ АВТОМАШИН БОЛСОН УУ?”


    Өнөөдөр хоёр мянга хорин он /2020/. Оюун ухаант хүн ойролцоогоор хоёр зуун мянган /200.000/ жилийн тэртээд үүссэн гэж үзье. Орчлон ертөнц маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж буйг өнгөрсөн үеийн түүх болон одоогийн хувьсал шинэчлэлт бидэнд тодоор харуулж байна. Түүнийг дагаад хүний хэрэглээний хувьслыг дурдвал тоочоод дуусахгүй. Одоогоос хэдхэн жилийн өмнө бүх нийтийн хэрэглээ байсан тэрэгний үүсэл хөгжил, хувьслын талаар энд өгүүлэхийг зорилоо. Өдгөө ч хөлөглөсөөр байгаа. Тэр дүр зургийг харах нь орчин цагт өдрийн од мэт болсон.


    Манай Монголд морин тэрэг, тэмээн тэрэг, үхэр тэрэг гэх гурван төрлийн хөсөг бий. “Гурван хөдөлгүүртэй тэрэг” ч гэж хэлж болох юм. Гурван хөдөлгүүр гэдэг нь морь, тэмээ, үхэр гурвыг хэлж байгаа хэрэг.



    Энэхүү гурван төрлийн хөдөлгүүртэй тэрэг өнөөгийн тоолол эхлэхээс өмнөх 4000 жилийн тэртээд анх бүтээгдсэн гэх таамаг эртний хадны бичиг, сүг зургаас улбаалан түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.


    Хожмын цагт Эзэн Чингисийн дайчид дэлхийн талыг нэгтгэх аян дайн хийхэд ар талын албыг хаах ажилд зургаагаас найман тооны үхэрт хөллөсөн том тэрэгний данзан дээр нь ноёд баатруудынхаа өргөө гэрийг барьж, дайчдынхаа араас хөдөлгөдөг байсан тухай түүхэн эх сурвалжид ч бий.



    “Монголын нууц товчоо”-д бичигдэхээс хамаагүй өмнө монголчууд үхрийг тэргэнд хөллөн ачаа тээш зөөдөг байсан гэдгийг өдгөө археологичид, эрдэмтэн судлаачдын нээж илрүүлсэн хадны зураг (Одоогийн Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Паалуугийн өвөлжөөний арын хадны зураг, Ховд аймгийн Үенч сумын ямаан усны хадны зураг г.м олныг дурдаж болно) зэргээс харж болох юм.



    Морь, үхэр, тэмээ гэдэг гурван “хөдөлгүүртэй” байсан тэргийг дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин гэдэг хурдан, хүчирхэг тэргээр халсан үе нь 20 дугаар зуун юм.


    Монгол “Буган чулуу”-нд дүрслэгдсэн байдаг эртний морин тэрэгний зургийг сайтар харваас дан ганц мориороо ч биш бас морьд хөллөсөн тэргээрээ Монголчууд дээр цагаас ажил албаа гүйцэтгэж байсан нь харагдаж байгаа юм. Тэгэхээр “тэрэг” гэдэг унааны хэрэгсэл Монголчуудын бүтээл байж мэдэх юм.


    Монголчууд бид автомашин бүтээж, дэлхийн зах зээлд түгээх цаг нэгэнт ирсэн бус уу …